Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халх голд гадаадын гэрэл зурагчдын баг ажиллахаар ирж байна

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг хамтран гадаадын мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг эх орондоо урьж, аялуулж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажлынх нь үр дүн хэдийн гарч эхэлсэн тухай тус холбооны удирдлага мэдээлэв. ОХУ-ын ИТАР ТАСС, “РИА Новости”, БНХАУ-ын, Японы зэрэг агентлагийн төлөөлөл, БНСУ, Туркийн есөн гэрэл зурагчин Монголд буусан цагаас хойш авсан бүтээлүүдээ тус тусын агентлагт илгээснийг цацаж эхэлсэн байна.

Л.Нямбаяр захиралтай “Aжэт Авиэйшн” компани Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэргээр явж, зураг авах боломж олгосон нь эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийн сан хөмрөгийг шинэчлэхэд болон олон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагааг дэмжсэн үйл явдал боллоо” хэмээн зохион байгуулагчид дүгнэжээ.

Гадаадын гэрэл зурагчид Халхын голд ирж ажиллах юм байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*