Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүнсний ногоо тариалалтын үзүүлэх сургалт болж байна

“Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Аймгийн Засаг дарга, Монголын хөдөөг шинэчилэхийн төлөөх фермерүүдийн холбоотой байгуулсан гэрээнд заасны дагуу тэргүүн туршлага судлах тойрон аялал зохион байгуулах зорилгоор Цагаан-Овоо, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумдад 2019 оны 08 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
“Хүнсний ногоо”, жимс, жимсгэнэ хөтөлбөрийн аймгийн үзүүлэх сургалтыг өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Цагаан-Овоо сумаас эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон холбогдох байгууллагын дарга, мэргэжилтэнгүүд оролцлоо.
Цагаан-Овоо сумын Аймгийн тэргүүний тариаланч Ц.Лоор, Сумын тэргүүний тариаланч Р.Төмөрхуягын талбайтай танилцаж, туршлага судаллаа.
Энэхүү аймгийн үзүүлэх сургалтанд 6 сумын Хөдөө аж ахуйн тасгийн 6 мэргэжилтэн, 7 сумын хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг 44 иргэн, аж ахуйн нэгж, нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй аялал Баян-Уул сумыг зорилоо.

DornodMedee.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    лоор авгайдаа баяр хүргэж,эрүүл энхийг хүсье,

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*