Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Хүүхдийн овоо”-г ариун шүтээний газар хэмээн дүгнэжээ

Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, Дорнод аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-г Түүх,  археологийн хүрээлэн ариун шүтээний газар хэмээн дүгнэжээ. Тус газрыг олон нийтэд танилцуулах “Хүүхэд эрдэнэ” арга хэмжээ энэ сарын 8-нд тус аймгийн Халхгол суманд болов.

“Хүүхэд эрдэнэ” арга хэмжээнд тус аймгийн 13 сумын 200 гаруй хүүхдийн дунд бэсрэг наадам зохион байгуулж, дааганы уралдаан, сурын харваа, хүүхдийн барилдаан, шатрын тэмцээн болжээ.

Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн уг газарт өнгөрсөн жилээс малтлага, судалгаа хийж, энэ оны 6 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд нарийвчилсан судалгааг дахин явуулсан байна. Судалгааны дүгнэлтэд “Хүүхдийн овоо” хэмээх 17 овоо нь бурхадын суурь, сэнтий байсан хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй, Манал бурхны танка зургийн хувилбарыг бодит байдлаар хийсэн Ариун шүтээний газар хэмээн дүгнэлт гарчээ.

Мөн 2018 оны сорилын малтлагаар олдсон модны нүүрснээс авсан дээжийг Япон улсад шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд ойролцоогоор 257 жилийн өмнө буюу 1633-1669 оны үед холбогдох үр дүн гарчээ.

Дорнод/МОНЦАМЭ/
Д.Дэлгэрмаа

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*