Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ноолуурын үнэ Дорнодод хамгийн хямд байна гэв

Малын түүхий эдийн зах зээлийн дундаж үнийн мэдээллээр цагаан ноолуур кг нь 85 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь нийслэл Улаанбаатар хот дахь түүхий эдийн “Эмээлт” зах дээрх үнэ юм. Харин хөдөө аж ахуйн түүхий эд, барааны биржийн арилжааны ханшаар боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 91 мянга, мөн боловсруулаагүй бараан ноолуур кг нь 89 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн сарынхаас 15-20 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

ҮСХ-ны мэдээллээр Дорнод аймагт цагаан ноолуурын үнэ кг нь 49 мянган төгрөг байгаа нь хамгийн доод ханш болж байна. Бусад аймагт ноолуур кг нь 50-84 мянган төгрөг байна.

Б.Болд

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*