Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинэ цэцэрлэгүүдийн эрхлэгчийг сонгон шалгаруулна

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын 10, 17, 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн, Баяндун сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулах зарыг тус тус олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

· Монгол Улсын иргэн байх;

· Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;

· Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

· Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

Боловсрол

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч

Мэргэшил

Сургуулийн өмнөх боловсрол, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх

Туршлага

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн байх.

Ур чадвар Удирдан зохион байгуулах
– Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах
– Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах чадвартай
– Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх
Дүн
шинжилгээ
хийх
– Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулж, дүгнэх
– Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг дүгнэ
Асуудал шийдвэрлэх
Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх
Манлайлах
– Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх
– Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах
– Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх
Бусад
– Мэдээллийн технологийн зохих мэдлэгтэй
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
· Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”; (анкетыг энд дарж татаж авна уу)
· Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
· Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
· Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
· “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
· Шалгалтын үйлчилгээний зардал.
Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл, урлагийн газрын 203 тоот өрөөнд 2019 оны 9 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
1. Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;
2. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
3. Дүн шинжилгээ хийх чадвар;
4. Асуудал шийдвэрлэх чадвар;
5. Монгол хэлний бичгийн чадвар;
6. Цахим орчин, компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвар;
7. Удирдан зохион байгуулах чадвар;
8. Манлайлах чадвар;
9. Багаар ажиллах чадвар.
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”-ээ үзүүлж шалгалт өгнө.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 70583437, 70583674

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*