Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Дорнод гурил” 60 жил: Хүчит бөхийн барилдааны дүйз

Дорнод гурил ХХК-ийн 60 жилийн ойн баяр наадлмын хүчит бөхийн барилдаан Баянтүмэн сумын наадмын талбайд болж байна. Хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын харцага Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын начин Б.Сугаржаргал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Аймгийн арслан П.Мөнхбат нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглож буй бөгөөд 3-ын даваа удахгүй эхлэх гэж байна.

Барилдааны 3-ын давааны ам авсан байдлыг танилцуулбал

Улсын харцага Д.Анар – Сумын заан Шижирбат

Улсын начин Сугаржаргал – Аймгийн начин Цогтсүмбэр

Улсын начин Б.Серик – Сумын начин Идэрбат

Аймгийн арслан П.Мөнхбат – Аймгийн арслан Б.Талынбүүвэй

Аймгийн арслан Э.Ариунмөрөн – Аймгийн арслан Гантулга

Аймгийн арслан Шинэзориг – Аймгийн харцага Бямбазоригт

Аймгийн арслан Зоригтбаатар – Аймгийн заан Батжаргал

Аймгийн арслан Эрхэмбаяр – Аймгийн харцага Э.Мөнхзоригт

 

Дөрвийн даваа:

Улсын харцага Д.Анар
Аймгийн харцага Э.Мөнхзоригт

Улсын начин Б.Серик
Аймгийн арслан Шинэзориг

Улсын начин Б.Сугаржаргал
Аймгийн арслан Зоригтбаатар

Аймгийн арслан П.Мөнхбат
Аймгийн арслан Э.Ариунмөрөн

 

Хүчит бөхийн барилдааны Тавын даваанд Улсын харцага Д.Анар аймгийн арслан Э.Ариунмөрөнг амлан авч давсан бол Улсын хоёр начин тунаж барилдан Б.Сугаржаргал давж үзүүр түрүүнд үлдлээ.

Наадмын Зургаагийн даваанд Улсын харцага Д.Анар Б.Сугаржаргал начинг давснаар Дорнод гурил ХХК-ийн 60 жилийн ойн барилдаанд түрүүллээ. Дорнод гурил ХХК-иас түрүү бөхийг 3 сая төгрөг, Үзүүрлэсэн бөхийг 2 сая төгрөгөөр шагнав. Мөн шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1 сая төгрөгийн шагнал гардууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. tanihgvi tanil гуай өгүүлрүүн:

    sda ene anar gj shuk barildaj bgamuu hanaagui har har nowshuu

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*