Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Анарыг төрөлх сумынхан нь мялаав

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж улсын харцага цол хүртсэн дүү нп ппп ке юп бяцхан чөтгөр .Анарын цолны мялаалга Дорнод аймгийн Дашбалбар суманд өнөөдөр болж байна.

Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртсэн билээ.

Монгол улсын харцага Д.Анарын ХАРЦАГА цолны мялаалга наадмын бөхийн барилдаанд Улсын начин Б.Серик түрүүлж Аймгийн арслан П. Мөнхбат үзүүрлэлээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын зон олон Доржийн Анарын ХАРЦАГА цолыг нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаалаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*