Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Читад “Халхын голын ахан дүүс” үзэсгэлэн дэлгэгдэв

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо “Халхын голын аханд дүүс” үзэсгэлэн Монгол Улс, ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “халхын голын ахан дүүс” үзэсгэлэн наймдугаар сарын 6-нд А.К.Кузнецовын нэрэмжит музейд  нээлтээ хийжээ.

Уг үзэсгэлэн нь анх удаа Чита хотод хоёр улсын хамтарсан үзэсгэлэн тэр дундаа дайны сэдэвтэйгээрээ олон нийтэд танилцуулагдаж буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд 100 гаруй хүмүүс оролцсон бөгөөд есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залуучуудад эх оронч үзлийг сурталчлах зорилготой аж.

Түүнчлэн Улаанбаатарт ялалтын 80 жилийн ойд зориулж үзэсгэлэн гаргана. Тодруулбал, Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэн энэ сарын 12-ноос 25-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*