Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аавуудын өдрөөр дэлхийн улс орнуудад өгдөг сонгодог бэлэгүүд

Аавуудын өдөр Виржиниа мужийн Фэрмаунт хотоос буюу Грейс Голден Клейтон гэх эмэгтэйгээс үүдэлтэй аж. 1908 онд тус нутагт уул уурхайн ослын улмаас 362 эрэгтэй нас баржээ. Тэдний үхэл 1000 хүүхдийг өнчрүүлсэн юм. Грейс өнчин байсан бөгөөд энэхүү явдлын дараа өөрийн эцэг болон тэдний аавуудыг хүндэтгэх үүднээс нутгийн удирдлагад аавуудын өдрийг тэмдэглэж байх санал хүргүүлсэн гэдэг.

Харин түүний дараа 1910 онд нь Арканзас мужийн иргэний дайны ахмад зүтгэлтэн Сонора Смарт Доддын охины тухай бас нэг түүх бий. Эх үрсийн баярын сургаал сонсоод Сонора аавуудыг баярыг тэмдэглэх хэрэгтэй юм байна гэж бодон санваартнуудад хэлж нутгийн удидлагад хүрснээр кампанит ажил болсон гэх нь бий.

Улмаар1966 онд Ерөнхийлөгч Жонсон зургадугаар сарын гурав дахь ням гарагийг Эцэгийн өдөр байх ёстой гэж зарласан. Харин зургаан жилийн дараа 1972 онд Ерөнхийлөгч Ричард Никсон энэ хуульд оруулсан байдаг.

Аавуудын өдрийг дэлхийн улс орнууд өөр өөр өдөр тэмдэглэдэг. Их Британи, Ирланд, АНУ, Франц, Кипр, Өмнөд Африк, Нидерланд, Грек, Япон, Канад, Саудын Араб зэрэг улс орнууд зургадугаар сард тэмдэглэдэг бол Австрали, Фижи, Папуа Шинэ Гвиней, Шинэ Зеландад есдүгээр сард тэмдэглэдэг байна.

Монгол Улсын хувьд 2005 оны эл өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдрөөс тэмдэглэж иржээ.

Харин аавуудын өдөр ямар бэлэг өгөх нь зохимжтой вэ?

Олон улс орны шалгарсан бэлгүүдээс харвал хамгийн түрүүнд оймс орж байна.

Оймс нь байнгын хэрэглээ бөгөөд бас дэгжин бэлэг юм. Таны өгсөн оймсыг аав тань өдөр тутам өмсөхгүй байлаа ч “цайны” оймс болгон хааяа нэг өмсөж болох дэгжин оймсыг сонгож болох юм.

Түүний дараагийн сонгодог бэлэг бол бугуйн цаг. Эрэгтэй хүнийг чимдэг зүйл бол яах аргагүй бугуйн цаг юм. Аавынхаа амьдралын хэв маягийг бодож байгаад сонгоход болно. Жишээ нь спортоор хичээллэдэг бол ус, доргионы хамгаалалттай байх. Харин хувцаслалтандаа анхаардаг бол үзэмжтэй, харин ажил хэрэгч бол хэзээд алдаж заахааргүй цаг байхад л болно.

Түүний дараа мэдээж “уух зүйл”. Энгийн архи өгөх нь тийм ч зохимжтой сонголт болохгүй байх. Харин чамин виски, эсвэл энгийн биш шар айрагны цуглуулга байж болох юм.

Эсвэл гэрийн шаахай байвал яаж байна? Аавд тань таалагдахгүй юм шиг санагдаж байж болох юм. Харин аав тань маш эвтэйхэн шаахай өмсөж үзээгүй байж болно шүү дээ.

Гэхдээ та эдгээр бэлгийг л авах ёстой гэсэн үг биш шүү. Аавынхаа юунд дуртайг бодож байгаад сонгоход л болно. Хэн хүнээс илүү та л аавыгаа бүрэн сайн мэднэ шүү дээ. Танд амжилт хүсье.

Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*