Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Дорнод гурил” ХХК-ийн 60 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Дорнод аймгийн ууган үйлдвэрлэгчдийн нэг “Дорнод гурил” ХХК-ийн 60 жилийн ой энэ 7 хоногт болох гэж байна. Тус компанийн хамт олон ойн баяраа угтаж сүүлийн жил гаруйн хугацаанд олон арван арга хэмжээ зохион байгуулж иржээ. Тухайлбал нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн зун Дорнод аймгаас шинээр их, дээд сургуулийн босго алхаж буй 50 шинэ оюутанд хөгжлийн гарааны дэмжлэг үзүүлснээс эхлээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж иржээ.

Ойн баярын хүрээнд өнгөрсөн 7 хоногт хүүхэд залуусын дунд “3х3” задгай талбайн сагсан бөмбөгийн тэмцээн, Зүүн бүсийн хэмжээнд Шатрын тэмцээн тус тус зохион байгуулсан бол энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд дараахь арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

2019 оны 8-р сарын 10-ны өдөр

Баянтүмэн суманд

09:00 Азарганы уралдаан

09:00 Сурын харваа

Чойбалсан хотод

09:00 Зочид төлөөлөгчид Дорнод гурил ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялал

13:00 Хөгжимт Драмын Театрт – Хүндэтгэлийн хурал, Баярын концерт /Ард иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй/

Тоглолтод:

  • Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид
  • Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар
  • Алтан ураг хамтлаг
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУСТА Д.Осгонбаяр
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУСТА Т.Өлзийсайхан
  • МУСТА дуучин Т.Амина

2019 оны 8-р сарын 11-ний өдөр

Баянтүмэн суманд

07:00 Соёолон насны хурдан морьдын уралдаан

09:00 Дорнод гурил ХХК-ийн 60 жилийн ойн баярын нээлтийн ажиллагаа

09:30 Үндэсний бөхийн барилдаан

09:30 Сурын харваа үргэлжилнэ

10:00 Их насны морьдын уралдаан

16:00 Шагнал гардуулах ёслол

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*