Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 14-нөөс 16-нд дайны ул мөр үлдсэн, түүхэн газар Халхголд болно.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүмүүс 12-нд Халхгол суманд очиж 13-нд дайны үеийн түүхэн газруудтай танилцсаны дараа эрдэм шинжилгээний хурал албан ёсоор эхлэх аж. Мөн тухайн оролцогчийн эрдэм шинжилгээний өгүүллийн сэдэвтэй уялдуулан илтгэлийг хэлэлцүүлэх газар орныг нь сонгон тун сонирхолтой байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Орос, Япон, Хятад улсын 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно гэсэн урьдчилсан тоо гараад байна. Хурлыг Халхголын музей, Дорнод аймгийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн хамтран зохион байгуулна.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*