Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Харь гарагийн биет олон нийтэд ил болох уу

АНУ-ын Невада мужийн цөлд “51 дүгээр бүс” нэртэй агаарын цэргийн бааз байдаг бөгөөд эрх баригчид тус бүсэд явагддаг үйл ажиллагааг олон нийтээс нууцалдаг байна. Албан ёсны баталгаатай баримт байхгүй ч энэ газарт харь гарагийн биетийг судалдаг, тэдэнтэй холбоотой мэдээллийг хадгалдаг гэж зарим хүмүүс үздэг аж. Гэтэл өнгөрсөн сард Жексон Барнес гэх АНУын иргэн “51 дүгээр бүс”-т нэвтэрч, Засгийн газар нь иргэдээсээ чухам юу нуудгийг мэдэх зорилгоор “Storm Area 51, They Can’t Stop All of Us” нэртэй эвэнтийг заралжээ. Ирэх есдүгээр сарын 20-нд болох байсан уг эвэнтэд хоёр сая хүн “явна”, 1.4 сая хүн эвэнтийг “сонирхож байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Харин Жексон Барнес “KLSA” телевизэд өгсөн ярилцлагадаа үүнийг ердөө хошигнол байсан хэмээгээд хүмүүс жинхэнээсээ 51 дүгээр бүс рүү довтолвол энэ хэргийн хариуцлагыг хүлээхгүй гэдгээ хэлсэн байна. Гэсэн ч АНУ-ын Засгийн газар энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч, уг бүс рүү нэвтрэхийг оролдсон хэнийг ч таслан зогсоох болно гэж мэдэгджээ. Энэ мэтчилэн шалтгаанаар тус эвент цуцлагдсан ч есдүгээр сарын 20-нд “51 дүгээр бүс”-ийг зорихоор шийдсэн хүмүүс олон гэнэ. Тухайлбал, тус агаарын цэргийн баазын ойролцоо байрлах “Little A’Le’Inn” хэмээх жижиг дэн буудлын эзэн Конни Вэст хэлэхдээ “Есдүгээр сарын 20-ны захиалга бүгд дүүрсэн. Би 31 жил дэн буудал ажиллуулахдаа нэг ч удаа ийм нөхцөл байдалд орж байсангүй” гэжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*