Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Chernobyl” цувралыг ЗААВАЛ үзэх 6 шалтгаан

HBO-ийн “Chernobyl” богино хэмжээний цувралд хүн төрөлхтнөөс шалтгаалсан хамгийн том гамшгийн талаар өгүүлдэг. Гарсан даруйдаа олон сая хүмүүсийн тааллыг хүртсэн уг цуврал албан ёсны эрх, мэргэжлийн дуу оруулалттайгаар зөвхөн LookTV-д нэмэгдлээ. Чернобылийн атомын цахилгаан станцын үнэнийг гайхалтайгаар үзүүлж чадсан тус цуврал IMDB-с 9.5 буюу хамгийн өндөр үнэлгээг аваад амжжээ. Иймд танд “Chernobyl” богино цувралыг заавал үз гэж хэлмээр байна. Киноны талаар сонирхолтой фактуудтай танилцъя

Жүжигчид:

Чернобылийн гамшгийг цэнхэр дэлгэцэд амилуулж чадсан хүмүүс бол мэдээж гол дүрийн жүжигчид. Гол дүрүүдийн нэг болох Валерий Легасовын дүрийг англи гаралтай жүжигчин Jared Harris чадварлагаар бүтээжээ. Түүний бүтээсэн Валерий Алексеевич Легасовын дүр бодит хүн байсан бөгөөд Чернобылийн гамшгийн цэвэрлэх ажиллагаанд гар бие оролцож, онцгой гавьяа байгуулсан юм. Мөн Оскарын шагналд хоёр ч удаа нэр дэвшиж байсан жүжигчин Emily Watson болон Stellan Skarsgård нарыг мартаж болохгүй. Тэд 1996 онд Breaking The Waves кинонд хамтран тоглож байсан туршлагатай бөгөөд Skarsgård-ийг “Chernobyl”-д дүр бүтээхэд Emily Watson хамгийн их нөлөөлсөн талаар нэгэн ярилцлагадаа дурдсан юм. Танд Stellan Skarsgård гэсэн нэр танил сонсогдож байна уу? Тиймээ тэр бол “IT” киноны алиалагч Pennywise-ийн дүрийг бүтээсэн Bill Skarsgård-ын аав юм.

Секунд бүр гайхалтай:

via Gfycat

“Chernobyl” бол miniseries буюу богино хэмжээний цуврал. Өөрөөр хэлбэл нийтдээ 5 ангид л бүх үйл явдал өрнөх болно. Уг цувралын хамрах сэдэв асар том учир хором бүрийг хамгийн сайнаар ашиглах нь уран бүтээлчдийн гол даалгавар болсон юм. Тэд ч даалгавраа гайхалтайгаар биелүүлж, үзэгчдэд дэлгэцээс нүдээ салгах боломж олгоогүй билээ.

Кино шүүмжлэгчдийн таашаалыг хүртсэн:

via Gfycat

Тус цуврал IMDB-с хамгийн өндөр буюу 9.5 од авсан бүтээл юм. Хэрвээ та IMDB эсвэл Rotten Tomato-н оноонд итгэдэггүй бол бусад кинонд дурлагсдын сайт дээр байрлах шүүмжлэл, өгүүллийг уншаад үзэхийг санал болгоё. Магадгүй та Game of Thrones-ийн төгсгөлд сэтгэл дундуур байгаа бол “Chernobyl” -ийг заавал үз гэж хэлмээр байна. Учир нь уг цувралд сэтгэл дундармаар зүйл огт байхгүй.

Хүйт даам аймшиг:

Сүнс, чөтгөр, зомби гэх мэт аймшгийн сэдэвт бид хэтэрхий “дасчихсан”. Ямар ч аймшгийн киноны өрнөл, төгсгөлийн төсөөлөл аль хэдийн “үүсчихсэн” байдаг. Магадгүй сүүлийн жилүүдэд ижил төстэй аймшгийн кино олноороо хийгдэх болсонтой холбоотой байх. Харин “Chernobyl”-д сүнс, чөтгөр, зомби аль нь ч байхгүй. Тэнд юу хүлээж байгааг хэн ч таах боломжгүй. Учир нь тухайн үед болсон гамшиг нь дэлхийн түүхэнд огт болж байгаагүй зүйл юм.

Түүхийн хичээл:

Сэтгэлээ баясгахын хажуугаар юм ойлгож, сурна гэдэг тийм ч амар зүйл биш. Харин “Chernobyl” таныг уйдаахгүй бөгөөд маш сонирхолтой зүйлсийг хэнд ч ойлгохоор заадаг бүтээл юм. Хүмүүс ихэвчлэн киног түүхийн томоохон хэсгүүдийг хасдаг хэмээн шүүмжилдэг. Гэвч “Chernobyl” 5-хан ангийн дотор маш өргөн хүрээтэй сэдвийг таны сэтгэлд буулгах болно. Киног бүтээгчид маш их түүхийн баримт, зураг, бичлэгийг судлан, тухайн үед ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Припять хот руу хүртэл явжээ.

Найруулга:

Тус цувралын найруулга үнэхээр гайхалтай. Цацраг идэвхт бодис, хотын эзгүйрэл, гамшгийн голомт дахь халуун, хохирогчийн шаналал, хүмүүсийн төрөөс айх айдас бүгд танд мэдрэгдэх болно.

Зөвхөн HBO-р зогсохгүй кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Chernobyl” богино цуврал танд урд хожид байгаагүй мэдрэмжийг өгөх учир дүрсний өндөр чанар, мэргэжлийн дуу оруулалт, албан ёсны эрхтэйгээр зөвхөн LookTV-с үзэхийг санал болгоё.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*