Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Халхгол 80 жил” Дурсгалын зоос гаргав

Монголбанкнаас энэ жил тохиож буй Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан дурсгалын зоос гаргажээ.

Төвбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй байдаг бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулдаг талаар Монголбанкны мэдээнд дурджээ. “Халхын гол-80 жил” мөнгөн зоос нь 999 сорьцтой, 31.1 грамм жинтэй, 39 мм аж. Зоосны нэрлэсэн үнэ 5000 төгрөг, худалдан авах үнэ нь 300 мянган төгрөг юм байна.

Мөн уг зоостой хамт “Хот мандал” хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод бусад 365 бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас coin.mongolbank.mn хаягаар орж цахимаар худалдан авах боломжтой аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*