Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Матад сумын төв өөрийн гэх газаргүй болох дээрээ туллаа

Ашигт малтмал, газрын тосны арвин баялаг нөөцтэй Матад сумын төв өөрийн гэх газаргүй болох дээрээ тулжээ. Тус сум 1924 онд байгуулагдсан цагаас өнөөг хүртэл 3-р багийн нутаг Зүүн булаг гэдэг газарт төвлөрч ирсэн бөгөөд Зүүн булагийн сууринд  1000 гаруй хүн ам оршин сууж буй.

Гэтэл сумын төв Зүүн булагт АМГТГ-аас 2006 оны 2 дугаар сард ашигт малтмал /нүүрс/-ын хайгуулын тусгай зөвшөөрөл, 2019 оны 1 дүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. Монгол Улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг замбараагүй олгож байгаагийн тод жишээ энэ.

Дээрх ашиглалатын тусгай зөвшөөрлийн улмаас суманд барилга, бүтээн байгуулалтын ажил хийхдээ хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “Талын жигүүр” ХХК-иас зөвшөөрөл авахаас өөр аргагүй болж байгаа аж. Түүнчлэн сумын төвийн ард иргэд үе дамжин суурьшиж ирсэн нутагтаа хууль ёсоор газар өмчлөх, эзэмших эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа юм.

Энэхүү шударга бус байдлын эсрэг Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нараар тэргүүлсэн “Зүүн булагаа аврая” хөдөлгөөнд сумын нийт ард иргэд нэгдээд байна. Тэд бүхэл бүтэн сумын төвийн газар дээр ашиглалтын А тусгай зөвшөөрөл олгочихоод байгаа энэ хачирхалтай явдлыг анхнаасаа хууль бусаар олгогдсон байх үндэслэлтэй гэж хууль шүүхийн байгууллагаас эхлээд төрийн өндөрлөгүүдэд хүртэл хандаад байгаа ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*