Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Залуус “Гурвын эсрэг Гурав”-т өрсөлдлөө

Дорнод нутгийн брэнд “Дорнод Гурил” ХХК-ийн 60 жилийн ойн баяр энэ сарын 10, 11 буюу ирэх амралтын өдрүүдэд тохионо. Ойгоо угтаж тус компани олон нийтэд чиглэсэн урлаг, спортын цөөнгүй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “3-ын эсрэг 3” задгай талбайн сагсан бөмбөгийн тэмцээн юм.

Амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохиогдсон  3*3 сагсан бөмбөгийн тэмцээнд 16-аас дээш насны эрэгтэй 25 баг, эмэгтэй 9 баг авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс

Эрэгтэй баг
🏆🥇1-р байр: Цом, алтан медаль, өргөмжлөл, 1’500’000 төг, бүтээгдэхүүний дээж – Дорнод Маршал
🥈 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 1’000’000 төг, бүтээгдэхүүний дээж – Гөхөөний
🥉 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, 500’000 төг, бүтээгдэхүүний дээж – Эрчим
– Тусгай байр: Өргөмжлөл, 250’000 төг, бүтээгдэхүүний дээж – Шонхорууд

Эмэгтэй баг
🏆🥇 1-р байр: Цом, алтан медаль, өргөмжлөл, 1’500’000 төг, бүтээгдэхүүний дээж – Sparks
🥈 2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, 1’000’000 төг, бүтээгдэхүүний дээж – Sharks
🥉 3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, 500’000 төг, бүтээгдэхүүний дээж – Талын чоно
– Тусгай байр: Өргөмжлөл, 250’000 төг, бүтээгдэхүүний дээж – Тэмүүлэл

Шилдэг тоглогч
– Эмэгтэй: Цом, өргөмжлөл, 200’000 төг- Sparks багийн Хишиг-Эрдэнэ
– Эрэгтэй: Цом, Өргөмжлөл, 200’000 төг -Дорнод Маршал багийн тоглогч Баатархүү нар тус тус шалгарлаа.

Улаанбаатар хотоос 3х3 сагсан бөмбөгийн холбооны Улсын шүүгчид хүрэлцэн ирж, тэмцээнийг ямар нэгэн маргаан будлиангүй шүүсэн нь тамирчид, үзэгчдийн талархлыг хүлээж байв. Түүнчлэн талбайн суудлыг засч тохижуулсан, халуун нартай үед үзэгчдэд шүхэр тарааж байсан, тэмцээнийг D1 TV-ээр болон олон нийтийн сүлжээнд шууд дамжуулж байсан зэргээр үзэгчдийн зүгээс өндөр сэтгэгдэлтэй байсан юм. Мөн тэмцээний хаалтын ажиллагаанд Улаанбаатар хотоос хүүхэд залуусын сонсох дуртай рэп дуучдпын нэг Рэппер Thunder ирж ая дуугаа өргөсөн юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*