Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Нутгийн цаг агаар: 2019 оны Наймдугаар сард

Дорнод аймгийн ЦУОШГ мэдээлж байна.

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна (1 дүгээр зураг).

1 дүгээр зураг

8 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв

Нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нийт нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 19-24 градус байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу бороо орох төлөвтэй (2 дугаар зураг).

2 дугаар зураг

8 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж болзошгүй.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*