Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тал нутгийн соёлыг танилцуулав

Дорнод аймаг 2019 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд 2019 оны 8-р сарын 04-ний өдөр Чойбалсан хотын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд “Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Дорнод аймагт зонхилон амьдарч буй Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны уламжлалт соёл, түүний дотор дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой юм.

Сайхан Халх үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд У.Зоригтбаатарын гэр бүл,
Эрэгтэй төрөлд М.Сүхбаатар,
Эмэгтэй төрөлд У.Энхтуяа,
Хүүхдийн төрөлд З.Оюунзаяа.
Сайхан Буриад үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Д.Баатарын гэр бүл,
Эрэгтэй төрөлд Д.Мижиддорж,
Эмэгтэй төрөлд М.Есүгэй.
Сайхан Барга үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Б.Эрдэнэбаатрын гэр бүл,
Эрэгтэй төрөлд Ч.Идэрчулуун,
Эмэгтэй төрөлд А.Энхжаргал.
Сайхан Үзэмчин үндэсний хувцастай
Гэр бүлийн төрөлд Х.Цасчихэрийн гэр бүл,
Эрэгтэй төрөлд О.Тайван,
Эмэгтэй төрөлд М.Батжаргал,
Хүүхдийн төрөлд Т.Анар нар тус тус шалгарлаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*