Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

С.Равдангийн хөшөөг нээлээ

БНМАУ-ын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит өргөн чөлөөнд түүний үр хүүхэд төрөл төрөгсөд нь санаачлан дурсгалд зориулан бүтээсэн хөшөөний нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Равдангийн хүү Болд, үе үеийн генералууд болон холбогдох удирдлагууд, түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь оролцлоо. Тус хөшөөг Халхголын түүхт ялалтын 80 жилийн ой, Генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойд зориулан түүний үр хүүхдийн санаачлан хийж гадна тохижилт, зам талбайг хийхэд орон нутгаас дэмжин ажиллажээ. Монголын анхны генерал цолтны нэг Хурандаа генерал С.Равдангийн хөшөөг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хойно сүндэрлүүллээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*