Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж Арслан цол хүртлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2019” баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн Булган сумын харьяат аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж аймгийн арслан цол, аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн юм.

Мөн Хөлөнбуйр сумын харьяат М.Анхбаяр зургаа давж аймгийн харцага цол, Цагаан-Овоо сумын харьяат сумын заан Т.Болор-Эрдэнэ, Баяндун сумын харьяат сумын заан Э.Баярцэнгэл, Хөлөнбуйр сумын харьяат сумын заан А.Бат-Эрдэнэ, Матад сумын харьяат сумын заан А.Төгөлдөр нар тав даван аймгийн начин цол тус тус хүртлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*