Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Оймсондоо мөнгө нуусан авлигачдын АТГ-т мэдүүлсэн хөрөнгөтэй танилц

Өнгөрсөн даваа гаригт АТГ-аас авлигад авсан мөнгөө өрөөндөө, оймсондоо нуусан дарга нарын бичлэг буюу нотлох баримтыг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд цацаж шуугиан тариад буй. Эл бичлэгт бидний итгэж найдаж, төрийн албаа даатгаж яваа АТҮТ,МХЕГ-ын хэлстийн дарга нарын өрөөнөөс АТГ-ынхан авлигад авсан мөнгийг нь хураан авч буй нь бичигдсэн байв.

Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы оймсноос 10000 доллар, Н.Баярсайхан болон МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нарын сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан байдаг. Улмаар Н.Баярсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40-хөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шүүхийн шийдвэр гарсан. Харин Э.Аззаяаг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Бид та бүхэнд дээрх хоёр хүний АТГ-т шалгуулж эхлэхээс өмнө мэдүүлж байсан Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

-Н.БАЯРСАЙХАН ТЭРБУМ 354 САЯЫН ҮНЭТЭЙ ДӨРВӨН ОРОН СУУЦ, ХОЁР ОФФИСТОЙ –

2017 онд Найдангийн Баярсайханы өөрийн жилийн орлого 104 сая гэр бүлийн гишүүдийн орлого 12 сая. Нэг тэрбум, 354 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай оффистой.90 сая төгрөгөөр үнэлэгдэх тоёота корона нэг, лексус 470 гэх хоёр машинтай байх юм. Түүнчлэн нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 568 м2 газартай. 54 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, 86.2 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас авах ёстой 58 сая төгрөгийн авлагатай, ямар ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй.“Хай Фай медиа групп” ХХК-ийн 50 хувь, “Хай фай рекордс” ХХК-ийн 50 хувь, “Эм жи эл констракшн” ХХК гэх барилгын компанийг 100 эзэмшдэг чинээлэг нэгэн бололтой.

image

-ТЭРБУМЫН ХАХУУЛЬ АВСАН Э.АЗЗАЯА УНАХ МАШИНГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Ямар ч ял шийтгэлгүй үлдсэн МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн хувьд 2017 онд өөрийн орлого 11 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 72.4 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 575 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, мөн гурван ширхэг өвөлжөө, хаваржаа хүлэмжтэй. Машингүй. 73 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших 5 га газар, гэр бүлийн зориулалтаар өмчилсөн 700 м квадрат газартай. 46.6 сая төгрөгийн зээлтэй. Банк санхүүгийн байгууллагад есөн сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Түүнчлэн ямар нэг компанид хувь эзэмшдэггүй нэгэн хэмээжээ.

image

Medee.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*