Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ФОТО: Хуурайшилтын улмаас Сибирьд ойн түймэр ассан гэв

ОХУ-ын Сибирийн ойд түймэр ассан хэвээр байна. Хойд хөршид гарсан ойн түймэр бараг гурван сая га талбайг хамарч, Эрхүү муж, Якут, Красноясркийн талд онц байдал зарласан. Ойн түймрийг унтраахаар 3000 хүн, 360 хуурай замын техник, 26 агаарын хөлөг онгоц ажиллаж байна. Мөн ОХУ-ын 41 бүс нутагт ойн түймрээс урьдчилан сэргийлэх дэглэм хэрэгжиж байгаа ажээ.

ОХУ-ын «Антистихия» онцгой байдлын төвийн орлогч дарга Сергей Абанин Сибирийн ойн түймэр гурван сая га талбайг хамрах болсон шалтгааныг дөнгөж  сая олон нийтэд мэдээлэв. Тэрбээр хэт хуурайшилтын улмаас ойн түймэр ассан бөгөөд түймрийг газар авахуулахгүй байх чиглэлд дорвитой арга хэмжээ аваагүйгээс ийнхүү гурван сая га талбай шатаж байна гэв.

Эх сурвалж: TAIGA

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*