Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дайхарын рашаанд зөвшөөрөлгүй барьсан худгийг лацдав

Тосон хулстайн байгалийн нөөц газарт хамаарах Дайхарын рашааны орчимд хүмүүс зөвшөөрөлгүй суурьшиж, худаг гарган, адуу бэлчээж байсныг албаныхан тогтоожээ.

Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл байгалийн нөөц газарт зөвшөөрөлгүй хоёр худаг гаргаж 1660 орчим тооны малаа бэлчээж байжээ.

Иймд тус аймгаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж худгын насосыг сугалж лацдав. Дайхарын рашааны орчимд ямар ч ган гачигтай үед ус чийг элбэгтэй байдаг төдийгүй цагаан зээрийн нутаглах, ундаалах чухал газруудын нэг юм. Харин эдүгээ бэлчээрийн талхагдал бий болж, цагаан зээр дайжаад байна.

Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*