Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Харцага цолны мялаалга наадам болох гэж байна

Өнөө жилийн төрийн их баяр наадмын цорын ганц шинэ харцага Доржийн Анар цолны мялаалга наадмаа хийх гэж байна.

Төрөлх Дорнод аймгийн Дашбалбар сумандаа энэхүү баяр цэнгэл наадмыг хийх бөгөөд их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болох юм. Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм.

Өнөө жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртээд долоогийн даваанд түрүү бөх Э.Оюунболд арслантай тунаж унасан юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*