Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Цогтбаатар: Чойбалсан хотыг “Баатар хот” гэж нэрлэхийг монголын ард түмэн 80 жил хүлээлээ

Эрхэм хүндэт Та бүхний амрыг эрж мэндчилье! Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд “мөнгөгүйгээр” хийх ажлын талаар “ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн 7, 9.1, 16.2, дагуу “санал”-ыг 2019.07.16-ны өдрийн 10/19, 11/19, 12/19 тоотуудаар хүргүүлсэн билээ. Бичиг хэргийн стандартын дагуу хариу өгөх нь ойлгомжтой. Ардчилсан Ерөнхийлөгч таныг энэ асуудлаар хуучин сэтгэлгээнээс ангид нэгийг бодохыг найдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар таныг “зөвшилцөх ардчилал”-ыг гүнээ ойлгож байгааг хүндэтгэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг цэргийн талаар онол талаас ч, амьдрал талаас гүн гүнзгий ойлгодог хүний хувьд илүү ойлгож, хамтарч ажиллаж, бодитой үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн сэтгэлгээ аль 1990 онд өөрчлөгдсөн байхад ардчилсан улс орны эрх мэдэлтнүүд хуучин сэтгэлгээгээр төрийн үүргээ гүйцэтгэж байдаг сонин үзэгдэл манай улсад л амь бөхтэй байсаар байна. Үүнийг л Та өөрчлөх ёстой бол уу.
Хэрэв дээрх ажлуудыг хэрэгжүүлэх сэтгэлийн тэнхээ дутвал “Эрх мэдэлд хүрсэн эрхмүүдэд оюун санааны мэс засал хийхгүй бол бахь байдгаараа байсаар байх юм байна.” гэж дүгнэхэд хүрэх болно.
Хуучин сэтгэлгээгээр тайлбар тавихгүй байх гэдэгт итгэж байна.
Өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх юм бэ? 100 жилийн ой буюу 20 жилийн дараа юу? Хугацаа алдана. Больж үз!
Халх голын нутаг дэвсгэрт Монгол-Оросын дайчин эрчүүдийн булш тайван нойрсож байна. Мөн түүхт хөшөө дурсгалууд сүндэрлэж байна.
Халх гол газар нутаг бол: Монголын хамгийн зүүн хязгаар нутаг. Дэлхийн болон Монголын хамгийн хялганат хөрстэй, байгалийн үзэсгэлэнт газар нутаг. Тэндэхийн ард түмэн дайны үнэрийг авч, гал голомтыг мэдэрсэн түүхэн газар нутаг. Дайны ул мөр үлдсэн газар нутаг. Одоо ч Чойбалсан хотын баруун хэсэгт японы онгоцны бөмбөгдсөн газрын ул мөр ядруухан харуулсан тэмдэглэлт хөшөө айлуудын дунд дүнсийн байдаг нь үнэн.
Хүн ер нь нүдээрээ үзэж, биеэрээ туулж өнгөрүүлж байж юмыг ойлгодог хэцүүхэн амьтад. Зүрхэндээ ойрхон төсөөлж, оюун санаандаа буулган дэлхийн хэмжээнд сэтгэж, улс орнуудын туршлагыг хэрэгжүүлмээрсэн. Австрал Улсын Канберра хотын “Дайны музей”, “Хуучин, шинэ парламент”-ын ордны өнгөрсөн, одоо, ирээдүйн байдлаа түүх болгон харуулсан нь үнэхээр гайхалтай юм байна. Түүнийг өнөөгийн удирдлагууд! Та бүхэн үзээгүй гэхэд хэн ч итгэхгүй. Гэтэл төрийн эрх мэдэлтнүүд болон ажил хариуцсан эрхэм дарга нар очиж үзсэн мөртлөө “Халх голын 80 жилийн ойн комиссийн бие бүрэлдэхүүн өөрөөр, шинээр сэтгэж зохион байгуулж хэрэгжүүлэхгүй өнөө л хуучин арга барилаараа ажлаа хийгээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Магадгүй ёс төдий болж өнгөрүүлэх шинжтэй. Иймд урьчилан сэргийлэх үүднээс хэдэн үг хэлхэхэд хүрсэнийг ойлгоно биз ээ. Аливаа саналыг шүүмжлэл, болж бүтэхгүй гэж бодохоос илүү, авах нь юу байна, энэхүү сэтгэлгээн дээр улам баяжуулан юу хийж болохоор байна гэдгийг бодох ёстой бол уу.
Баатар хот болох учир нь: Монгол Улсдаа Дорнод аймгийн Чойбалсан хотыг “Баатар хот” гэж нэрлэхийг монголын ард түмэн хүлээсээр 80 жил болжээ. Өнөөг хүртэл монголын үе үеийн төрийн тэргүүнүүд анзаараагүй явсаар иржээ гэхэд хилсдэхгүй. Монгол-оросын олон ч эрэлхэг хөвгүүд халуун амь насаа зориулж, цусаа урсгаж хоёр улсын “Улсын Баатар” цол хүртсэн нутаг. Иймд Монгол Улсад ганцхан газар нутийг мөнхжүүлэх үүрэг хойч үеийнхэн бидэнд ногдсон байна. Гэтэл бидний байж байгаа царайг хар. Бид үгээ ч, гараа ч хүргэхгүй чимээгүй дүнсийсээр 80 жилтэйгээ золголоо. ОДОО БИДЭНД ДАЙНЫ УТАА ҮНЭРЛЭСЭН ЦОРЫН ГАНЦ ХОТОО МӨНХЖҮҮЛЭХ ҮЛДЛЭЭ. ТҮҮХЭН БОЛОМЖОО АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ.
Улын Баатар цолоор нэхэн шагнах учир: Монголын Улсын тусгаар тогтнол, газар нутгийн төлөө эрэлхэг байлдсан олон дайчин хөвгүүдээ амьд дээр нь өгөх байсан төрийн дээд шагналыг цаг хугацаанд нь өгөөгүй байдаг. Харамсмаар. Юунд нь уг шагналуудыг хадгалаад хайрлаад байдаг юм бол оо. Хуучин нийгэмд оросуудыг хараад дуулгавартай зарц мэт айгаад байсан байх. Одоо нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөөд байхад социализмын үеийн шагналын сэтгэлгээгээр хандаж арчаагүй загнах эрх мэдэлтнүүдийг хараад ой гутах юм. Хоёр дайнд оролцсон хүнийг аль нэг салбарын гавъяаттай зүйрлүүлж, улмаар хөдөлмөөр шагнагдсан гавъяатныг дайнд оролцсон хүмүүсээс илүүд үзэх нь бүр инээдэмтэй. Гадаад улс орнуудын туршлагыг харж байхад дайнд оролцсон хүмүүс, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөдийг өнөө ч хүндэтгэн үйл ажиллагаагаа цэргийн жагсаал ёслолын арга хэмжээгээр сүр дуулиантайгаар тэрхүү байгуулсан музейн дэргэд зохион байгуулсаар өнөөг хүрчээ.
Төрийн эрх мэдэлтнүүд хуучин хууль дүрэм журам болон сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ? Гэсэн асуултаар танилцуулгаа дуусгая!
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. зочин гуай өгүүлрүүн:

    Баатар хот болвол Дорнодын ард түмэнд ямар давуу эрх үүсэх вэ зүгээр л баатар хот гээд бол оо юу

  2. Ардхүү гуай өгүүлрүүн:

    Цогтбаатар гэвэл зүгээр юм биш шүү?

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Цогтбаатар гэвэл зүгээр юм биш шүү?

  4. зочин гуай өгүүлрүүн:

    олон юм ярьж олонд танигдах гээд үзэх юмаа

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    За солиороо

    • Ардхүү гуай өгүүлрүүн:

      Цогтбаатар гэвэл зүгээр юм биш шүү?

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*