Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зүүн бүсийн хурд наадамд есөн насны морь уралдана

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, Зүүн бүсийн хурд-2019 хурдан морины уралдаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан 05 дугаар “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах” журмын дагуу зохион байгуулах юм. Энэ жилийн бүсийн хурдаар Монгол 6 нас, Эрлийз дээд, дунд, бага гэсэн 3 нас нийт 9 насны морьд уралдах бөгөөд эхний өдөр 5 насны морьд дараагийн өдөр 4 насны морьд уралдах юм.
Уралдаанч хүүхдийн бүртгэл 2019 оны 07-р сарын 17-26-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт явагдана. Морьдын бүртгэл Баянтүмэн суманд 2019 оны 07-р сарын 25, 26-ны өдрүүдэд болох бөгөөд хураамж болох 20 000 /хорин мянга/ төгрөгийг тушаах юм. Мөн наадмын өдрүүд буюу 27, 28-ны өдрүүдэд бүртгэл явагдахгүй гэдгийг салбар хороо анхааруулж байна.
Зүүн бүсийн хурд наадам нь Дорнод аймагт 4 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2005, 2009, 2014 онд тус тус зохиогдож байсан. Ажлын хэсгийн зүгээс уралдаанч хүүхдүүд замд малгайгаа унагаж гээгдүүлдэг асуудал гардаг тул стандартын малгай өмсгөх хэрэгтэйг сануулсан бөгөөд зориудаар малгайгаа шидэж, авч унагасан тохиолдолд тухайн морьдыг байр шагналд оруулахгүй байхаар зохицуулалт хийж байгаа юм. Мөн энэ жилийн хувьд түрүү моринд байр шагнал өгөхөөсөө илүү морьдыг 50 хүртэлх байранд тодорхойлж урамшуулахаар болжээ.
www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    зөв шийдвэр байна. Олон уяач хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*