Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Д.Батбаатар: “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д монголчуудыг ажиллуулах хэрэгтэй

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн хууль бусаар кран оруулж ирсэн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатарт 2019 оны нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллага “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаагаар олон жил ажилласан хүний хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлэх саналыг тавьсан аж.

“ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сумын 19, 21 дүгээр талбайд ажиллаж буй тээврийн хэрэгслүүдэд монголчуудыг оруулж ажиллуулах асуудлыг хөндөхийг хүссэн байна.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр хууль бусаар зургаан кран Баянхошууны боомтоор орж ирсэн гэх мэдээлэл авч миний бие хоёр хүний хамт ажиллаад ирсэн. Гэтэл тусгай зөвшөөрлөөр орж ирэх ёстой зургаан краныг ачааны машины зөвшөөрлөөр оруулсан. Өөрөөр хэлбэл, нэг удаа хил нэвтэрдэг тээврийн зөвшөөрлөөр оруулж ирсэн ноцтой зөрчил илэрсэн юм.

Тиймд уг асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудад хүсэлт тавихад нэг ч кран Хятадаас авахгүй болгосон юм. Тэгээд “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK-д хууль бусаар оруулсан кранаа хурдан гаргах бичиг хүргүүлсэн ч нэгийг нь ч гаргаагүй. Шалгах хүмүүс очихоор кранаа нуучихдаг. Монголчуудыг хэл мэдэхгүй гээд ажиллуулдаггүй. Үүгээр ч зогсохгүй янз бүрийн тракторууд оруулаад ирчихсэн гагнуур хийлгээд явж байна.

Нэгдсэн шалгалт хийгээд монголчуудыг ажил хийлгэж болно. Би мэргэжлийн хүнийхээ хувьд хууль бус үйлдэл ямар их байгааг өөрийн биеэр харж байна. Үүнийг шийдэхийг холбогдох газруудаас нь хүсэж байна. Хэдийгээр монгол ажилчид байдаг ч дандаа туслах ажилчид байдаг. Бид энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэж оролдохгүй. Үйл ажиллагаа нь үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин монголчуудыгаа ажиллуулах л хэрэгтэй” хэмээв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*