Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Улсын аварга малчин С.Нямсүрэнгийн мялаалга наадам болж байна

Энэ жил Монгол Улсын аварга малчнаар тодорсон Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэнгийн аварга цолны мялаалга – наадам өнөөдөр Сэргэлэн суманд өргөн дэлгэр болж байна. Аваргын цолны наадмаар их насны морь уралдуулж, эрхий мэргэн харваачид цэц сорьж, аймгийн арслан Б.Хатанбүүвэй, Ариунмөрөн нараар магнайлуулсан аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдаж байгаа юм.

С.Нямсүрэн нь малын үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор баталгаажсан үүлдэр, омгийн малаар, адуун сүргээ Галшар омгийн малаар, хонин сүргээ үзэмчин үүлдрээр, ямаагаа Баяндэлгэр үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар тус тус ашиглаж иржээ.

Түүнчлэн малгүй өрхийг малжуулах зорилгоор 2016-2018 онуудад 880 толгой малыг өгч, шинэ залуу малчдад малч ухаан, арга туршлагаа заан сургадаг олонтой нэгэн юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*