Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Наадмын хамгаалалтад нийслэлээс цагдаагийн алба хаагчдыг нэмж оролцуулна

Зүүн бүсийн хурд 2019 наадмын үеэр газар газрын гийчид, уяачид цугларч наадамчин олны хөл хөдөлгөөн, авто замын ачаалал нэмэгдэнэ. Иймээс Аймгийн Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангаж ажиллах юм .

Тус газраас баяр наадмын хэв журмыг сахиулах арга хэмжээнд 210 цагдаагийн алба хаагч, 45 авто техниктэй ажиллана. Түүнчлэн ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан Улаанбаатар хотоос цагдаагийн 40 алба хаагч ирж, эргүүл хамгаалалт хийхээс  гадна Чойбалсан хот дахь зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн 100 гаруй алба хаагчийг хамгаалалтад дайчилахаар төлөвлөжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*