Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зүүн бүсийн чуулга харваагаар спортын мастер, дэд мастерын зэрэг, цол олгоно

Энэ жилийн аймгийн баяр наадам “Зүүн бүсийн хурд”-тай давхцан тохиож, бүсийн хэмжээнд томоохон наадам болох тул Дорнод аймгийн сурын холбооноос Үндэсний сурын холбоонд “Чуулга харваа” зохион байгуулъя гэсэн хүсэлт тавьжээ. Энэ дагуу Зүүн бүсийн чуулга харваа болох гэж байгаа бөгөөд 14 жилийн дараа манай аймагт дахин зохиогдох гэж байгаа нь энэ аж.

Монгол Улсын соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааны бүх төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү харвааг зохион байгуулж, зөвхөн Дорнод төдийгүй зүүн бүс нутгийн мэргэчүүдийг урин оролцуулах юм.

Чуулга харвааны гол онцлог нь харваачдад спортын мастер, дэд мастер зэрэг цол олгодог байна. Харваачдыг маргааш буюу 7-р сарын 23-ны өдрийн 08-18 цагийн хооронд аймгийн ХХҮГ-ын 2-р байран дээр бүртгэх ажээ.

Та бүхэнд Зүүн бүсийн чуулга харвааны хөтөлбөрийг танилцуулъя.

7-р сарын 24

08.00-20.00 Буриад сурын харваа

7-р сарын 25

08.00-20.00 Баргын түнх харваа, Үзэмчин харваа

7-р сарын 26

08.00-12.00 Хүүхдийн харваа

7-р сарын 27

08.00-20.00 Халх сурын харваа

13.00-14.00 Зүүн бүсийн чуулга харвааны нээлтийн ажиллагаа

7-р сарын 28

08.00-15.00 Халх сурын шигшээ харваа

15.00-16.00 Зүүн бүсийн чуулга харвааны шилдгүүдэд бай шагнал гардуулах ажиллагаа

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*