Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Шинэ сум”-ын гүйцэтгэгч компанид гэрээний хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэв

Манай аймгийн Баян-Уул суманд Шинэ сум төсөл хэрэгжихээр болж, сумынхан төдийгүй аймаг нийтээрээ баяр хөөр болж байсан цаг саяхан. Гэвч уг төслийн гүйцэтгэл хангагдалгүй өнөөг хүрчээ.

Нийт 5 тэрбум төгрөгийн өртгөөр Баян-Уул сумын төвийг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж, хатуу хучилттай авто замын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Монгол дайвин” гэх компани шалгарч, 2014-2017 оны хооронд гүйцэтгэх, түлхүүр гардуулах гэрээ байгуулсан. Гэвч төслийн ажил 2015-2106, 2018 онд тус тус зогссон юм.

Гэрээт хугацаа дуусаад хоёр жил өнгөрсөн боловч ажлын гүйцэтгэл ердөө 63 хувьтай байна гэж Барилгын хөгжлийн төвөөс дүгнэлээ.

“Монгол дайвин” ХХК ийнхүү ажлынхаа дөнгөж талыг нугалж байгаа боловч улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөг буюу 90 хувийн гүйцэтгэлийг авчихаад байгаа аж.

Одоогийн байдлаар явган хүний зам, гүний худаг, усан сан, бохир усны шугамын ажлууд бүрэн хийгдэж, хатуу хучилттай зам, дулааны болон цэвэр усны шугам, зураг төсвийн ажил 50-иас дээш хувьтай. Харин зам талбайн гэрэлтүүлэг, цахилгаан холбооны дэд өртөө, цэвэрлэх байгууламжийн ажил эхлээгүй байна.

Тухайлбал, 2,4 км бохир усны шугам, 64 худаг, 3 км цэвэр усны шугам, 16 ш гадна дулааны худаг, 2 км хатуу хучилттай авто зам,  100м3 усан сан, 2 ш гүний худаг, 4000м2 явган зам, уурын зуухны барилгын засал, дулааны эх үүсвэрийн ажлууд угсрагдаад зогсчээ.

Хатуу хучилттай зам л гэхэд норм, стандарт зөрчигдсөн, эвдэрч гэмтсэн тул дахин засварлах шаардлагатай болоод байгаа юм.

Барилгын хяналтын байгууллагын дүгнэлтээр барилга байгууламж барихдаа зургийн даалгаварын дагуу хийгээгүй, өөрөөр хэлбэл зураг төслөөсөө зөрүүтэй, гүйцэтгэсэн ажлууд нь норм, стандарт зөрчиж угсрагдсан байна. Иймээс гэрээг дүгнэж, гэрээний хариуцлага тооцох шаардлагатай гэжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*