Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тал нутгийн дөрвөн өнгө гэрэл зургийн уралдаан зарлалаа

Дорнод аймаг “Аялал жуулчлал”-ыг дэмжих жилийн хүрээнд тал нутгийнхаа өнгө, үзэмжийг гадаад дотоодын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын үзмэр үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор “Тал нутгийн дөрвөн өнгө” гэрэл зургийн уралдааныг зарлалаа.

Нэг оролцогч 10-аас илүүгүй зураг илгээж, зураг тус бүрийн нэр, тайлбарыг товч тодорхой бичнэ, файлын формат RAW өргөтгөлтэй байх, өмнө нь ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцуулаагүй зөвхөн өөрийн дарсан гэрэл зургаар оролцоно.

Зургийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ныг хүртэл хүлээн авна.
Тэргүүн байр – 1 сая төгрөг
Дэд байр – 400 мянган төгрөг
Гутгаар байр – 200 мянган төгрөгийн шагналтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 99665558 дугаар, dornodtouristm@gmail.com хаягаас авах боломжтой.

Зохион байгуулагч: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*