Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотод 2 шинэ цэцэрлэг нээгдэх гэж байна

Дорнод аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 37 цэцэрлэг ажиллаж байна. Чойбалсан хотын хүн амын төвлөрөл, суурьшлаас хамаарч хэд хэдэн багт шинээр цэцэрлэг барихаар болсон. Тэгвэл өнгөрсөн зунаас эхэлж баригдсан хоёр шинэ цэцэрлэг 9-р сарын 1-нд ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авах гэж байна.

Нэгдүгээр багийн шинэ цэцэрлэг

Гүйцэтгэгч: Дорнын ОЧ ХХК
Зураг төсөл зохиогч: Өрх ХХК

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Монгол Улсын 2018-2019 оны төсөвт тусгагдаж, нийт 1,462 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогоор дотор засал, гадна зам талбайн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Барилга байгууламжийг 2019 оны 7-р сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад оруулна.

Зургадугаар багийн шинэ цэцэрлэг

Гүйцэтгэгч: Доц ХХК
Зураг төсөл зохиогч: ДОЗТ ХХК

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Монгол Улсын 2018-2019 оны төсөвт тусгагдаж, нийт 1,290 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогоор гадна зам талбай, тохижилтын ажил гүйцэтгэж байна.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдаж байна.

Дээрх хоёр цэцэрлэг ашиглалтад орсноор Хэрлэн сумын 1, 6-р багуудын 300-аас доошгүй хүүхэд багачуудыг цэцэрлэгт шинээр хамруулах боломж бүрдэж байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    tsetserlegiin deeberiin, santexhikhiin asuudal mash chukhal shuu. shine orson gazruud ene khundrel gardagiig sain medne . baiguullaga ooroo asuudliig nuruundaa uurdeg . erkhlegch bish , BSUG , BSUG, BSUG kharitslagatai khandaasai. komisst baiguullag.s khun baidaggui. darga nar yabaad khuleen absan baidag gashuun tuukh bii shuu.Erklegch nariin tomilgoo ali deer yarigdsan baikh. yag l yarigdsan khumuus baidag.salbaraa khamgaalakh unenii toloo ajillakh tsag dornodod b.gaa yu gekheer l b.n………

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайхан л байна. Газао ухаж шугам татах зэрэг ажлаа хийчихээд нүхээ булж сайн дагтаршуулж орхихгүй бол овгор товгор газар дээр нь бөөн шарилж ургаж байгааг хүлээн авах комиссынхон анхааралдаа аваасай

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*