Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн баяр наадмын урлаг соёлын тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ

Баяр наадмаар иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ нь эрийн гурван наадмаас гадна урлаг соёлын тоглолтууд байдаг. Ирэх 7 хоногийн сүүлээр тохиох Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Зүүн бүсийн Их хурд-2019 наадмын Зохион байгуулах хороо урлаг соёлын арга хэмжээг дөрвөн үндсэн хэсэгтэй байхаар төлөвлөжээ.

Эхний арга хэмжээ буюу баяр наадмын Хүндэтгэлийн тоглолт 7-р сарын 26-ны 16 цагаас Хөгжимт Драмын театрт “Эх нутаг-Амин эрдэнэ” сэдвийн хүрээнд зохиогдоно. Театрын хамт олон энэхүү тоглолтдоо Халх голын түүхт ялалтыг онцлон үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээ 7-р сарын 27-ны 11 цагаас Цэнгэлдэх хүрээлэнд болно. Зүүн бүсийн наадам гэдэг утгаараа нээлтийн тоглолтод Дорнод аймгийн театраас гадна Сүхбаатар аймгийн Жаахан шарга чуулгын уран бүтээлчид ирж оролцох юм байна. Энэ жилийн баярын жагсаал Дорнод аймгаас төрөн гарсан алдар гавъяатнууд, олны танил хүмүүс болон Алдарт эхийн одонтой ээжүүдээр бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Төв цэнгэлдэхийн хойд талд сум сурталчлах гэр, асрууд ажилладаг уламжлалтай. Тэгвэл энэ жил сум сурталчлах гэрүүдийн дунд тоглолт зохион байгуулах тусгай талбай засах бөгөөд 7-р сарын 27-ны 14 цагаас эхлэн 28-ныг дуустал сумдын ардын авьяастнууд “Өв соёл – Үнэт эрдэнэ” сэдэвт цуврал тоглолтуудыг наадамчин олонд сонирхуулах юм байна.

Баяр наадмын хаалтын шоу тоглолт 7-р сарын 28-ны орой 21,30 цагаас Тусгаар тогтнолын талбайд болно. Энэхүү тоглолтод Улаанбаатар хотоос урлаг соёлын алдартнууд, дуучид ирж оролцоно.

Зохион байгуулах хорооны мэдээлж буйгаар Аймгийн баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээнд нийт 1000 гаруй хүн оролцож, ажиллах ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*