Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Дорнод гурил-60 жил” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно

Дорнод аймгийн ууган үйлдвэрлэгчдийн нэг “Дорнод гурил” ХХК-ийн 60 жилийн ойн баяр 8-р сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм. Энэхүү ойг угтан компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсад хөгжиж буй “3х3” сагсан бөмбөгийн тэмцээнийг Дорнод аймгийн 16-аас дээш насны залуусын дунд зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнийг Фиба 3х3 тоглолтын дүрмээр явуулах бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй (үндсэн 3, сэлгээний 1 тоглогч) эрэгтэй, эмэгтэй баг бүрдүүлж оролцоно. Баг бүр өөрийн нэртэй, ижил хувцсаар жигдэрсэн байхыг шаардах аж. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 1-р байр 1,5 сая төгрөг, 2-р байр 1 сая төгрөг, 3-р байр 500 мянган төгрөг, шагналт тусгай байрууд мөнгөн шагналтай. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг тус тус шалгаруулна.

Бүртгэл ирэх 7 хоногт буюу 7-р сарын 22-26-нд “Дорнод гурил” ХХК-ийн байранд явагдах бол тэмцээн 8-р сарын 3-4-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99001796 утсаар лавлаарай.

 

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*