Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн бичиг ямар үнэтэй вэ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн 134 дугаар тогтоолын дагуу Зүүн бүсийн хурд-2019 наадмыг аймгийн баяр наадамтай хамтад нь 2019 оны 7-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Баяр наадмын үеэр нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд Хэрлэн сумын ЗДТГ-аас зөвшөөрөл олгож эхэлжээ. Цэнгэлдэх болон морь барианы газарт нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ресторанууд 35 мянган төгрөгийн хураамж төлөх бол гэр гуанзууд 25 мянга, ус, ундаа, зайрмаг зэрэг хөргөгчийн худалдаа эрхлэгчид 15 мянга, бусад жижиглэн худалдаа, тоглоомын үйлчилгээ эрхлэгчид 10-15 мянган төгрөгийн хураамж төлж эрхийн бичгээ авах юм. Ингэхдээ хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжийг МХГ-ын лабораториор шинжлүүлсэн байх шаардлагатай ажээ.

Худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд удаан хадгалдаггүй хоол хүнсээ заасан газраас өөр газарт худалдахгүй байх, худалдагч, үйлчлэгч нар эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамрагдсан байх шаардлага тавина. Мөн архи, тамхи худалдах, гар дээрээс ил задгай худалдаа хийх, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт худалдаа эрхлэх, хэрэглээнээс хасагдсан нийлэг гялгар уут хэрэглэхийг хориглож байна.

Баяр наадмын өдрүүдэд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”” ТӨХК нь наадмын талбай болон морин уралдааны талбайг эрчим хүчээр хангах үйлчилгээ үзүүлэх бол худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрлийн бичгээ үзүүлэн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хандан 7-р сарын 25-ны өдөр зөвлөгөөнд хамрагдсанаар 7-р сарын 26-ны өдөр эрчим хүчний холболтоо хийлгүүлэх боломжтой юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*