Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодчууд Улсын харцагадаа хүндэтгэл үзүүлэн мялаалга өргөж эхэллээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд ухаан самбаа, хүч чадлаа дайчлан барилдаж, Монгол Улсын харцага цол хүртсэн Доржийн Анарт Дорнодчууд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, мялаалга өргөж эхэллээ.

Манай аймаг дахь уул уурхайн “Степ голд” ХХК-ийн нэрийн өмнөөс энэ жил дөрвөн бөх улсын наадамд зодоглосоны нэг нь шинэ харцага Д.Анар юм. Өчигдөр тус компанийн зүгээс түүнд хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтыг  Улаанбаатар хотноо Корпорейт зочид буудалд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Дорнод аймгийн Нутгийн зөвлөл, Дорнын хүчтэн дэвжээнийхэн болон “Степ голд” ХХК-ийн хамт олны төлөөлөл оролцсон юм. “Степ голд” ХХК-ийн захирал Т.Батаа: Манайх 2016 онд байгуулагдсан уул уурхайн шинэхэн компани. Яг тэр жил Д.Анар Улсын начин болж байлаа. Түүнээс хойш Дорнодын бөхчүүдтэйгээ хамтдаа ахиж дэвшиж явна гэдгийг онцлоод Улсын харцага Д.Анарт спортын өндөр амжилт хүсч, 50 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Мөн “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал Б.Ганболд Улсын наадамд дөрөв давж, урамтай сайхан барилдаан үзүүлсэн аймгийн арслан П.Мөнхбатыг дараа жилийн наадамд тав давахыг бэлгэдэн 5 сая төгрөгөөр мялаав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун арга хэмжээг нээж үг хэлэхдээ Дорнодчууд, Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийнхөн шинэ харцага Д.Анартаа хүндэтгэл үзүүлэх талархал, мялаалгын арга хэмжээг ойрын хугацаанд ёслол төгөлдөр зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгалаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*