Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоов

Өнгөрсөн 6-р сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Халхгол сумын төв буюу Цогтсүмбэр багийн 37-р байрны оршин суугч 64 настай Э гэдэг хүн гэрээсээ гараад сураггүй болсон юм. Алга болсон иргэн нь тус суманд тракторын жолоочоор ажилладаг байсан бөгөөд тархиндаа гэмтэл авсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй, өөрийгөө хянах чадваргүй болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Түүнийг гэрээсээ гарснаас 30 минут орчмын дараа хүчтэй аадар бороо орсон гэх бөгөөд ар гэрийнхэн нь сумын цагдаа, Онцгой байдлынханд мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа өргөн бүрэлдэхүүнтэй явагдсан юм.

Алга болсон иргэнийг сумын цагдаа, Онцгой байдал, хилийн цэргийн ангийн алба хаагчид, сумын төвийн ард иргэд, төрөл төрөгсөд нийлсэн 50 гаруй хүн  сумын төвөөс хойш Хайлааст гол, Хилийн хөшөө, Хайлааст манхан, Ремизовын өндөрлөг, зүүн урагш Хар үзүүрийн манхан, Халх голын модон гүүр зэрэг газруудаар болон Халх голын усанд арваад хоногийн турш хайгаад олоогүй байна.

Иймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний эцэст эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*