Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяр наадмын үеэр зочид буудал, жуулчны баазуудын ачаалал нэмэгдэнэ

Засгийн газраас тов тогтоодог бүсийн хурдан морины уралдааны энэ жилийн ээлж дугараа Дорнод аймагт таарсан. Манай аймаг “Зүүн бүсийн хурд-2019” наадамтай хамтатган аймгийнхаа баяр наадмыг зохиох гэж байгаа билээ.

Өнгөрсөн жил Зүүн бүсийн хурд-2018 наадам Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болоход уг уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6,500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр ирж байжээ. Тэгэхээр хурдны өлгий гэгддэг Дорнод нутагт зохиогдох уралдаанд түүнээс ч цөөнгүй хүн ирж үзэж, оролцох нь дамжиггүй юм.

Түүнчлэн Халхголын ялалтын ой, Дорнод гурил ХХК, Атар газар эзэмшсэний ой зэрэг томоохон арга хэмжээнүүд болох тул Дорнод аймаг энэ зуны турш зочид гийчдийн хөлд дарагдахаар байна.

Аймагт ирэх зочид нэмэгдэх тоолонгоор аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний байгууллагуудын орлого  нэмэгдэнэ. Тэр хэрээр зочин хүлээн авах бааз, буудлууд захиалгадаа дарагдаж, ачаалалтай ажилладаг.

Иймээс бид Дорнод аймагт ирэх гэж буй наадамчид болон зочин хүлээн авах гэж буй Дорнодчууддаа зориулж, Дорнод аймаг дахь зочид буудал, жуулчны баазуудын талаарх товч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Чойбалсан хот дахь зочид буудлуудын мэдээллийг ЭНД-ээс

Дорнод аймаг дахь жуулчны бааз, сувиллуудын мэдээллийг ЭНД-ээс тус тус уншина уу.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*