Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халх голын ялалтын зэс хөшөө шөнөдөө гэрэлтдэг болов

Халхгол сумын төдийгүй Дорнодчуудын бахархал болсон “Ялалт” хөшөөг ялалтын ойн хүрээнд засч тохижуулан шөнө гэрэлтдэг болгожээ.

Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойд зориулан 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд босгосон “Ялалт” хөшөө Ази тивд хамгийн томд тооцогддог. Хөшөөний 50 метр өндөрт байрлах баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг. Мөн хөшөөний гол баганын хоёр талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэхүү хөшөө 54 метр өндөр бөгөөд 33 метр өргөн дан аранжин зэсээр барьж босгожээ.

Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

Халхын голын "Ялалт" хөшөө шөнө гэрэлтдэг болжээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*