Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баянтүмэний харьяат О.Батбилэгийн халзан азарга Улсад түрүүллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна. Уралдаанд 163 хурдан азарга шандсаа сорьсон юм. Мөн уралдааны үеэр хүүхэд мориноос унаж, гэмтээгүй гэдгийг салбар хорооноос мэдээллээ.

Түрүү магнай: Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 519.

Азарга: Түрүү магнай /2019.7.11/

Аман хүзүү: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 881.

Айргийн гуравт: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын бор азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 443.

АЗАРГА: Аман хүзүү, айргийн гурав /2019.07.11/

Айргийн дөрөвт: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 340.

Айргийн тавд: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Уралдаанч хүүхдийн дугаар 500.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Малаа нутаглуулах гэж Баянтvмэний харьяат нэр зvvcэн Тов аймгийн пизда

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*