Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Захын хойд талын “МТ” колонкийг тойруулан замаа тавиач гэжээ

Чойбалсан хотын арын тѳв замыг ѳргѳтгѳн шинэчлэх ажил ид үргэлжилж байна. Нийт 5,5 км урт, дѳрвөн эгнээ бүхий авто замын гүйцэтгэгч “Арц суварга” ХХК энэ оны 11-р сард багтаан ажлаа дуусгаж, хүлээлгэн ѳгѳх үүрэг хүлээж, суурийн тэгшилгээг хийж байгаа билээ.

Уг авто замын зураг тѳсѳв, ТЭЗҮ-ээр баталгаажсан трассын шугамд хэд хэдэн айл, аж ахуйн нэгжийн газар орсон. Орон нутгийн зүгээс газар эзэмшигчидтэй тохиролцох ажил хийгдсээр байгаа юм.

Нэн тэргүүнд чѳлѳѳлѳх шаардлагатай хэсэг нь Шүр захын хойд зам дагуух ШТС-ын газрууд болоод байгаа.

Тухайн хэсгийн авто замын трасст орсон “Магнай трейд” компанийн ШТС-ын хувьд газар эзэмших эрх нь энэ оны 9-р сард дуусч байгаа юм байна. Гэтэл тус компаниас авто замын трассын шугамыг ѳѳрчилж ѳгѳѳч гэсэн хүсэлт гаргажээ. Ѳѳрѳѳр хэлбэл “МТ” ШТС-ыг тойруулан зам тавиач гэсэн байна.

Эзэмшлийн хугацаа нь дуусч буй компанийн хүсэлтээр авто замын батлагдсан шугамыг өөрчилж, шулуун тавихаар төлөвлөсөн авто замыг дугуйруулж тавих нь жолооч, зорчигчид, нийт иргэдийн ашиг сонирхолд хэр нийцэх бол!

Аймгийн удирдлагууд энэхүү хүсэлтэд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.

Харин “Жаст ойл” компанийн ШТС-ын хувьд, 500 га газар нь 2018 оны 12-р сард “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмшлийг гадаадад барьцаанд тавьсан гэх Д.Батхүүд холбогдох хэргийн улмаас Нийслэлийн Прокурорын тогтоолоор битүүмжлэгдээд байгаа ажээ.

Иймээс Монгол Улсын 2019 оны тѳсвийн тухай хуулиар хуульчлагдсан энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх үүднээс битүүмжлэгдсэн газрыг нийтийн эрх ашигт нийцүүлэн чѳлѳѳлѳх тухай саналыг  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун болон аймаг, хотын удирдлагууд холбогдох байгууллагуудад нь тавин хөөцөлдөж байгаа юм байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ганжаа гуай өгүүлрүүн:

    Сургууль цэцэрлэг орон сууцнуудын салхин дээр байгаа бүх шатахуун түгээх газруудыг зайлуулсан дээр

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    ШИНЭ ХӨГЖИЛ СУРГУУЛИЙН ХОЙД ТАЛЫН ХОЁР ПЕТРОВИСИЙГ ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХ ХҮН МОНГОЛД БАЙНА УУ, ДОРНОДОД БАЙНА УУ, ТЭГВЭЛ 2020 ОНД УЛСЫН ИХ ХУРАЛД ШУУД СОНГОЁ БАТАЛГААТАЙ, НИЙТ ДОРНОДЧУУД БАЯРЛАНА, ЗАСАГ НОХДУУД ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХ ЭСЭХИЙГ БҮГД ХАРЦГААЯ

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Петровисийн 2 шатахуун түгээх станцыг зайлуулаачээ, ямар ялгавартай изданууд вэ, петровисийн дорнод салбарын эрхлэгчийн нөхөр нь аймгийн тамгын газрын дарга П.Бат-Өлзий болохоор тэр үү, бүгдийг нь чөлөөлөх ёстой шүү, Шинэ хөгжил сургуульд их ойр аюулын өндөр зэрэглэлтэй, хэр шударга ажиллахыг нь одоо харцгаах үлдлээ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Ер нь хот дотор сургууль цэцэрлэг орон сууц тѳвлѳрсѳн газарт Ш.Т.Станц байж болохгүй.Ямар нэгэн эрсдэл гарвал дараа нь юу болох вэ гэдэг нь ойлгомжтой.Албадан чѳлѳѳлѳх хэрэгтэй.

  5. Навчаа гуай өгүүлрүүн:

    Шулуун зам нь дээрдээ нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой .Ёр нь яах гэж төв зам дагуу газөр өгсөн юм бэ хот төлөвлөлт гэдэг юм алдагдаад байшаа шүү цаашид анхаарай

  6. Irgen гуай өгүүлрүүн:

    Negiig n toiruulaad tabibal bugd l manaihiig toiruulaad tabi gene de

  7. дорнодын иргэн гуай өгүүлрүүн:

    хувь хүний компаны эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг хохироож болохгүй байхаа хугацаа дууссан бол буулгаад газраа чөлөөлсөн нь дээрээ шинэ замаа хүлээж байна шүү

  8. Хүн гуай өгүүлрүүн:

    Замаа шулуун барьсан дээршдээ.

  9. Дорнодын иргэн гуай өгүүлрүүн:

    Шатахуун түгээс станцуудыг аль болох хоорондын зайг холдуулах ёстой. Иймд газрын гэрээ нь дуусч байгаа бол шууд дуусгасан нь дээр. МТ ШТС-ын хувьд өөрийн эзэмшлийн газрын хэмжээнээсээ илүү хэмжээгээр газрыг олон жил ашиглаж ирсэн. Одоо болно хангалттай завшсан.

  10. Зочин гуай өгүүлрүүн:

    битгий давар бидэнд зам хэрэгтэй байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*