Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дайчин алдрын замаар дугуйтай аялана

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Дайчин алдрын замаар” олон улсын дугуйн аяллыг ирэх сарын 4-10-ныг хүртэл зохион байгуулна.

Дээрх аяллаар Мэнэнгийн тал, Дорнод аймгийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудаар явах юм. Аялал долоо хоног Чойбалсан-Бага хүрээ-Улаан худаг-Буйр нуур-Их бурхант-Халхгол гэсэн маршрутаар үргэлжилнэ.

Дугуйн аяллыг тус аймгийн Засаг даргын ивээл дор унадаг дугуйн холбооныхон зохион байгуулж байгаа юм. 430 км-ийн уг аялалд Улаанбаатар хот болон бусад аймгаас оролцох дугуйчдыг 8 дугаар сарын 2-нд нэгдсэн журмаар Дүнжингарав худалдааны төв дээр хүлээх авах юм байна.

 

Д.Дэлгэрмаа

Монцамэ Дорнод

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*