Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баянтүмэн сумын 60 жилийн ойн баяр наадмын хөтөлбөртэй танилцана уу

Дорнод аймгийн Аравжаргалант сум үүсэн байгуулагдсаны 88 жил, Баянтүмэн сумын түүхт 60 жилийн ойн баяр өнөөдрөөс Баярын хурал, Хүндэтгэлийн концертоор эхэллээ. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд тэгш ойн баяраа тэмдэглэж буй ганц сум нь Баянтүмэн юм. “Түмэн хүн баян амьдрах нутаг”-ийн ойн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

Ж.Саруул – БАЯНТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ДУУЛАЛ
/Баянтүмэн сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулан бүтээв./

Санаачлагч продюсер: А.Энхтүвшин
Шүлэг: Д.Ган-ОЧИР /МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
Аялгуу: Э.Эрболд /МУСТА, ая зохиогч/

Хамаг олныхоо оройд шүтэгдсэн
Халх таван өндөр, Булган уул мину
Нандин эрхэмсэг, гүн хүндэтгэлт
Найнга, Жамъяан гүний овоо мину

Дахилт:
Нуур, тойром нь тэнгэр тольдсон
Нутаглах газар нь тэртээд алсарсан
Адуугаараа дуурсагдах Баянтүмэн мину
Ашидын заяатай ариун голомт Баянтүмэн мину

Шаргалтах алтан талаа умдаалсан
Шорвог, Дун, Хотонт, Цайдам нуур мину
Насан багадаа давхиж өссөн
Нарийн,Тосонгийн хөндий мину

Дахилт

Арилашгүй үлдсэн ариун дурсамжинд
Аав шиг минь Мөнх гэрэлтэх-Баянтүмэн мину
Эгнэшгүй сайхан бодолд минь үлдсэн
Эжий шиг Энх угтах-Баянтүмэн мину

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*