Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Дорнын хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Д.Анар, Г.Эрхэмбаяр нар магнайлав

Дорнод нутгийн бөхчүүд Монгол Улсын начин Д.Цогзолдорж, Аймгийн арслан Б.Хатанбүүвэй нарын удирдлага дор Төв аймгийн Баянчандмань сум, Дарцагтын аманд бэлтгэлээ базааж байна. Нутгийн бөхчүүдийг нэгтгэсэн Л.Соронзонболд тэргүүнтэй “Дорнын хүчтэн дэвжээ” НҮТББ энэ жил анх удаа Улаанбаатар хотын ойролцоо тусдаа гал болон гарчээ.

Улс, аймаг, сумын цолтой 30 гаруй бөх нутгийнхаа бөхийн дэвжээнд харьяалагддаг бөгөөд Улаанбаатар дахь энэхүү галд дээрх хоёр дасгалжуулагчаас гадна 17 бөх гарчаад байна. Бусад бөхчүүд нь аймаг, сумандаа болон харъяа байгууллагынхаа гал дээр гарцгаасан байна.

Гал гарч буй бөхчүүд тухайн наадмын өнгийг тодорхойлох сорилго барилдаан зохион байгуулдаг. Тэгвэл “Дорнын хүчтэн” дэвжээний сорилго барилдаанд Улсын начин Д.Анар түрүүлж, аймгийн харцага Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ц. пүрэвдорж. гуай өгүүлрүүн:

    \Даруухан байгаарай Д.Анар дүү минь.Хатгины наадам биш шүү. Би бол унаган нутаг ДАШБАЛБАРЫН Хүү юм.АМЖИЛТ ХҮСЬЕ.

  2. Дэмжигч гуай өгүүлрүүн:

    Бөхчүүддээ амжилт хүсье. Наадмын түрүү Дорнод нутгийнх минь байг ээ.

  3. Анар гуай өгүүлрүүн:

    Анар начинг харж бга шүү

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*