Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Музейн ГЕНЕРАЛ цолтны танхимыг сэргээн засварлаж дуусчээ

Монгол улсад Генерал цол үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан 2004 онд Генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор аймгийн Музейд генерал цолтнуудын танхим байгуулсан бөгөөд тус танхимыг дахин сэргээн засварлаж өнөөдөр буюу 2019 оны 7-р сарын 8-ны өдөр нээлээ.


1944 оноос “Генерал” хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 8 хүн энэхүү цэргийн дээд цолыг хүртсэн ажээ. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд “Генерал” цол олгосон байдаг. Тэрхүү 11 генералын нэг нь Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат хурандаа генерал Сандивын Равдан байсан юм.
Мөн Монгол улсын Хятад, Орос улстай хиллэх хилийн заагийг тогтоосон Дорнод аймгийн Баяндун сумын харьяат дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, Матад сумын харьяат хошууч генерал Д.Намсрайжав, Матад сумын харьяат хошууч генерал Б.Амарсайхан, Баян-Уул сумын харьяат хошууч генерал Д.Базарсад, Чулуунхороот сумын харьяат хошууч генерал Ц.Сэргэлэн, Баян-Уул сумын харьяат бригадын генерал Д.Энхбаатар, Чойбалсан сумын харьяат бригадын генерал Г.Энхбаатар хэмээх найман Генерал Дорнод аймгаас төрөн гарсан байна.
Энэхүү танхимд Дорнод нутгаас төрөн гарсан генералуудын амьдралын түүхэн замналыг харуулсан гэрэл зураг хэрэглэж байсан зүйлс болон өмсөж байсан дүрэмт хувцас, хэрэгслийг дэлгэн харуулжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*