Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны зѳвлѳгѳѳн боллоо

Улсын “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтан”-ны зургадугаар зөвлөгөөн болохтой холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, аймгийн Аудитын газар, Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн хэлтэс хамтран аймгийн “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтан”-ны зөвлөгөөнийг өнөөдөр буюу 2019 оны 7-р сарын 8-ний өдөр зохион байгуулж байна.. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат зөвлөгөөнд оролцож буй албан хаагчдад амжилт хүслээ.
Уг зөвлөгөөнд Дорнод аймгийн санхүүгийн салбарт ажиллаж байгаа 140 гаруй санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нарыг хамруулан аймгийн Санхүүгийн алба, Нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн сангийн хууль журмын хэрэгжилт болон өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм.
Тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсанаар анх үүссэн таван яамны нэг бол Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн сангийн Яам билээ. 1931 онд Дорнод аймаг байгуулагдахад анх байгуулагдсан 3 хэлтсийн нэг нь Санхүүгийн хэлтэс байсан бөгөөд цаашлаад сум бүрт тасаг нэгжүүд байгуулагдаж нэгж бүрийн хөгжилд санхүүгийн салбар ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулж байгаа юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*