Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрэл үргэлжилсээр…

Халхголын тѳвийн 37-р байрны 64 настай иргэн 6-р сарын 28-нд сураггүй алга болсноос хойш 10 хоног ѳнгѳрлѳѳ. Тухайн ѳдрийн 13 цагийн орчимд гэрээсээ гарсан гэх бѳгѳѳд гарснаас нь хойш удалгүй хүчтэй ширүүн бороо оржээ.

Алга болсон ахмад настан Э нь залуудаа тус суманд тракторын жолоочоор ажиллаж байжээ. Тэрээр тархиндаа гэмтэл авсаны улмаас бага зэрэг сэтгэцийн ѳѳрчлѳлттэй болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Ѳнгѳрсѳн хугацаанд иргэд, албан хаагчид ѳргѳн бүрэлдэхүүнээр сумын тѳвѳѳс хойш эрэл явуулсан ч олоогүй. Ѳчигдрийн байдлаар сумын төвөөс зүүн урд зүгт “Хар-Үзүүрийн манхан”, “Халх гол”-ын модон гүүр гэдэг газар хүртэл 6 км-т “Халх гол”-ын усанд завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 16:20 цагт түр зогсоожээ. Эрэл үргэлжилж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*