Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын боловсролын салбарт хийгдэж буй их засварын ажлуудаас

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сүүлийн 2 жилд тойргийн 13 сургууль, цэцэрлэгт нэн шаардлагатай их засвар, тохижилтын ажилд нийт 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө шийдүүлж, хэрэгжүүлээд байна.

Томоохон их засварын ажлуудаас танилцуулбал:

Өнгөрөгч 2018 онд /Нийт 603 сая төгрөг улсын төсөвт тусган хэрэгжүүлэв/

  • Улсын тэргүүний 1-р сургуульд дээвэр болон сантехникийн иж бүрэн засвар хийгдлээ.
  • Булган сумын сургуулийн 80 жилийн ойн өмнө их засвар хийгдлээ.
  • Шинэ хөгжил сургуулийн дээврийн их засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ.
  • Сэргэлэн сумын дотуур байрны хүүхдүүд өвлийн цагт сургууль руугаа даарч хөрөлгүй орох боломжийг бүрдүүлсэн хүзүүвчний барилга шинээр баригдлаа.
  • Хэрлэн сумын 8-р цэцэрлэгийн урлагийн заалыг тохижуулах зардлыг улсын төсвөөр шийдүүллээ.
  • Гурванзагал сумын дотуур байрны гаднах фасад, агааржуулалтын систем шинэчлэгдлээ.
  • Халхгол сумын Ялалт багийн дунд сургуулийн их засварыг хэрэгжүүллээ.

Ийнхүү нутгийн гишүүн өнгөрөгч 2018 онд аймгийнхаа боловсролын салбарын их засвар, тохижилтод зориулж нийт 623 сая төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлсэн бол

2019 онд /Нийт 850 сая төгрөг улсын төсөвт тусган хэрэгжүүлэв/

  • Хэрлэн сумын 9-р багийн 1-р цэцэрэг,
  • Төмөр замын 5-р цэцэрлэг,
  • 10-р багийн 8-р цэцэрлэг,
  • 6-р багийн 14-р цэцэрлэг,
  • Матад сумын цэцэрлэг
  • Чойбалсан сумын дунд сургуулийн их засварын ажилд шаардлагатай 850 сая төгрөгийг улсын төсөвт тусган шийдүүлээд байна.

Дорнод нутгийнхаа хөгжлийн төлөө хүн бүр гар нийлэн хамтран ажиллацгаая.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ажлын алба

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*