Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тосон хулстайд буусан айлд газар чөлөөлөх мэдэгдэл гардуулав

Цагаан зээрийн нутагладаг гол цөм болсон Тосон Хулстайн Байгалийн нөөц газар сүүлийн жилүүдэд нэр алдартай, Тод манлай уяачид олон тооны малаа оруулан бэлчээж байгалийн унаган төрхийг алдагдуулах боллоо.

Энэ байдлыг таслан зогсоох чиглэлд орон нутгийн зүгээс анхаарч, отроор нутаглаж буй айлыг малтай нь нүүлгэх мэдэгдлийг хүргүүлээд байгаа боловч сумын Засаг даргын мэдэгдлийг үл тоон хашаа барих мод татан буулгасан байгаа байдал.

Энд Төв аймгийн гаралтай Баасандолгорын Батаа гэх хүний үхэр, адуу нийлсэн 200 гаруй мал нутаглаж байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын 3-ны өдөр сумын Засаг дарга У.Ганхуяг уг айлд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нүүгээгүй байгаа юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ. Хэрвээ заасан хугацаанд нүүхгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ буюу хуулийн дагуу албадан нүүлгэх арга хэмжээг авах юм.

Э.Солонго

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*